В.Зелинський Зул сарын баярын мэндчилгээндээ “Украинчууд бүгд нэг хүнийг үхээсэй гэж хүсэж байгаа” гэжээ

Zuv.mn
2025/12/26

Украины Ерөнхийлөгч В.Зелинський Зул сарын баярыг тохиолдуулан ард түмэндээ хандсан мэндчилгээндээ Украинчууд бүгд нэг хүнийг үхээсэй гэж хүсэж байгаа талаар дурдсан нь олон улсад шуугиан тариад байна.

Тэрбээр “Бидэнд бүгдэд нь нэг мөрөөдөл байгаа. Нэг нь нийтийн төлөө юу гэдгийг ч таамаглаж болно. Тэрийг үхэхийг” гэж тэрбээр хэлсэн юм.

Түүний энэ үгийг Европын холбооны улсууд, тухайлбал Финландад “Гал зогсоож энхтайван тогтоох хэлэлцээрт сөргөөр нөлөөлж мэдэх ухаалаг бус алхам боллоо” хэмээн шүүмжилж байна. 

Сонирхолтой нь, В.Зелинський ч, түүний хэлснийг шүүмжилсэн Финландын улс төр судлаач ч украинчууд бүгд үхүүлэхийг хүсдэг хүний нэрийг хэлээгүй аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна