ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров өнөөдөр “Украины арми Новгород дахь В.Путины ордныг довтолсон. Нисэгчгүй 91 онгоц ашиглаж, шөнөжин халдсан” гэж мэдэгдсэн билээ. Гол нь тэрбээр энэхүү мэдэгдлийнхээ дараа “ОХУ одоо Украинд энх тайван тогтоох хэлэлцээрт оролцох эсэхээ эргэж харах болно” гэсэн нь олон улсад шуугиан тарьсан.
Тэгвэл Украин улс энэ мэдэгдлоийг үгүйсгэлээ. Ерөнхийлөгч В.Зелинський энэ талаар “Оросуудын ээлжит худал хуурмаг. Украинд үргэлжлүүлэн халдаж, дайныг үргэлжүүлэх гэж ингэж байгаа юм” гэж хэлжээ.
Хэдий Украин ийнхүү ОХУ-ын мэдэгдлийг үгүйсгэсэн ч Украин В.Путины харш руу довтолсонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сэтгэл дундуур байгаа гэсэн мэдээлэл гарсаар байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна