Рамзан Кадыров: Би үхэх арай болоогүй байна

Zuv.mn
4 цаг 54 минутын өмнө

ОХУ-ын Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров Москвад хуралд оролцохоор очоод байх үедээ бие нь гэнэт муудаж эмнэлэгт хүргэгдсэн, нас барж ч магадгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэгвэл Рамзан Кадыров өөрийн биеэр дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Чеченийн Үндэсний бодлого, гадаад харилцаа, хэвлэл, мэдээллийн сайд Ахмед Дудаев өчигдөр Рамзан Кадыровын бичлэгийг телеграм сувагтаа нийтэлсэн байна.


Бичлэгт тэрбээр Рамзан Кадыровоос биеийн байдал нь ямар байгааг асуухад тулаанчийн сэтгэл зүйтэй байна гээд, бие нь муу, үхэх гэж байгаа гэдэг ухуулгыг төлбөртэй мэдээлэл бэлтгэдэг хүмүүс тарааж байгаа гэжээ. Тэрбээр худал мэдээлэл түгээгчдийн хүссэн шиг үхэх болоогүй байна гээд, “Намайг сорьсон ч болно, суниалт, бөх, бокс юу ч байсан болно” хэмээн хошигносон байна.

Мөн мацаг барьж, бэлтгэлдээ эргэж орохоор төлөвлөж байгаагаа ярьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна