Монголын үндэсний бөхийн холбоо 2026 оны нэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг гаргажээ. Уг хуваарийн дагуу нийт найман барилдаан болох бөгөөд эхний буюу 2026 оны ууган барилдаан энэ сарын 10-ны бямба гарагт, сүүлийнх нь энэ сарын 31-ний бямба гарагт төлөвлөгдсөн байна.
2026 оны нэгдүгээр сард болох барилдааны хуваарь
01.10 Бямба, 11:00
"Талх-Чихэр"-ийн хэвийн боовны баяр Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
01.11 Ням, 13:00
Дархан хотын 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
01.13 Мягмар, 13:00
Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан,
01.17 Бямба, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/,
01.18 Ням, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/,
01.24 Бямба, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн эхний хагас/,
01.25 Ням, 11:00
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
01.31 Бямба, 13:00
Ховд аймгийн Мөст сум үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой, тус сумын харьяат, Монгол Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна