-Зохиогчид төлбөр төллөө гээд “Караоке” дампуурахгүй-
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Ундрам караоке баарнуудын санд байгаа дуунуудаас үйлчлүүлэгч нь сонгож дуулсан тохиолдолд тодорхой хэмжээний төлбөрийг уран бүтээлчдэд нь өгдөг болох талаар хөндсөн билээ. Түүний энэ мэдэгдлийг зарим нь шүүрэн авч, буруутгах хандлага гаргаж буй. Гэхдээ, үнэн хэрэгтээ энэ ажил бол соёл урлагийн салбарынхны дунд олон жил яригдаж, хүлээгдэж буй, зайлшгүй хийх ёстой ажил юм.
Салбарын сайд олон нийтэд хандаж ярьсан нь ч анх удаагийнх биш. Хэдэн жилийн өмнө Соёлын сайд Ч.Номин хөндөж, түүнийг нь сошиал орчинд “Шинэ сайд "Дөрвөн улирал хоёр амраг", "Тэмээн жингийн цуваа" зэрэг дуунуудыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх караокегаас татах тухай тогтоолын төсөл санаачилж, Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна” гэж худал мэдээлэл түгээж байсан юм. Санасандаа ч хүрч, уран бүтээлчдийн оюуны бүтээлээр олз ашиг ологчид хэдэн жил хулгайгаа үргэлжлүүлсээр өнөөдрийг хүрлээ. Харин уран бүтээлийг жинхэнэ хоосноос бүтээсэн хүмүүс нь хохирсоор мөн л өнөөдөртэй золгов.
Манай соёл урлагийн салбарын уран бүтээлчид эдийн засгийн хувьд хангалттай хангамж эдэлдэггүйг бүгд мэднэ. Тэр тусмаа бүтээгч уран бүтээлч буюу бүтээлийг оргүй хоосноос бий болгодог яруу найрагч, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч зэрэг мэргэжлийн үнэлэмж дуучин, бүжигчний үнэлэмжээс ч дор тавигдсан дутагдалтай.
Жишиг тогтож чадаагүй учраас дуучид хөгжмийн зохиолч, яруу найрагч нарт уран бүтээл захиалахдаа гэрээ хийлгүй, худалдаж авах маягаар нэг удаагийн төлбөр төлдгөөс болж энэ байдал үүсдэг. Мобикомын дугаар руу залгахад цаана нь эгшиглэдэг дуунаас дуучид олон сая төгрөгийн орлого олдог ч бүтээгч уран бүтээлчдийн ихэнх нь хоосон хоцордог байсныг мэднэ.
Тиймээс Ч.Ундрам сайд эл асуудлыг хөндсөн нь салбарынхны хувьд бол загатнасан газар нь маажих шиг болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Бусдын бүтээлийг баруун, солгойгүй ашиглаж мөнгө хүүдийлдэг хошин урлагийнханд ч энэ асуудал хамаатай. Уран бүтээл нь арилжааны зорилгоор ашиглагдаж, өөр этгээдэд орлого оруулж л байгаа бол зохиогч хувь хүртэх эрхтэй. Түүнээс ард иргэд гэр орондоо дуулахыг хориглоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон улсын жишиг ч тийм.
Караокед ямар нэг дуу дуулагдаж л байвал зохиогчийн дансанд мөнгө орж байх ёстой. Тэр нь мэдээж, нэг их байх албагүй. Тухайн караокены ажиллах боломжийг алдагдуулах хэмжээний байж угаасаа болохгүй. Гэхдээ огт зүгээр байх ёсгүй юм.
Тиймээс хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэхийн тулд тууштай яваарай гэж Ч.Ундрам сайдад хүсье. Системийн шинжтэй энэ өөрчлөлтийг хийчихвэл хүссэн хүсээгүй Ч.Ундрам сайд, түүний багийнхны нэр түүхэнд үлдэнэ. Соёлын салбарынхан, бүтээгч сэтгэхүйтэй уран бүтээлч бүр үеийн үед сайнаар дурсах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.218
ИРгэд караокэд төлбөр төлж дуулж байгаа, эндээс ямар ч ашиг орлого олдоггүй! Хэрвээ бүх дуунуулаа татаж авбал тэгээд дахиж хэн ч тухайн дууг сонсохгүй, дуулахгүй яагаад гэвэл хэдэн мянган жил болсон сонгодог урлаг биш учраас гэж бодож байна. Би урлаг соёлын нүүр царай болдог Итали улсад сурч амьдарч байсан хүний хувьд хэлэхэд уран бүтээлчид өөрсдөө ур чадвараа сайжруулах хэрэгтэй! Солонгосын алдарт BTS хамтлагийн Spring day дууг одоо солонгосын бүх караокэд дуулж л байдаг гэдгийг санаарай
Хариулах103.168.34.77
Mongol Uls heden soyoliin terguunii ajiltantai ve? Heden bolovsroliin terguunii ajiltan, Shinjleh uhaanii terguunii ajiltantai ve? Sudalgaanii baina uu?SUIS tugseed 2jil bolohod neg togloltiin heden hunter hamtarch Behiin ugreend hiigeed "soyoliin terguunii"Getel Turin umchiin ih surguulid 20 jil bagsilsan doctor, dee frofessor bolovsroliin ch ugui,Shinjleh uhaanii ch ugui hiilgeerei hiigeed dumbing yavna bishuu(yuun -Altangadas)Ene bol zasgiin gazriin deed bolovsroliin uneleh unelemj geech ni
Хариулах202.179.15.114
Сэмүүний Баяр гэж ах дүүсээрээ оюуны хулгайгаар мэргэшсэн гэр бүл байна. "Өв тээсэн нүүдэл" гэдэг баримтат киноны зураг авалтыг Ховд аймгийн Зэрэг сумын нутгийн зөвлөл Баяраар хийлгэсэн байгаа юм. Хүмүүсийн мөнгө төгрөг, зохиомж санаагаар бүтсэн ашгийн бус киног мань хүн өөр дээрээ өмчилж, маш их ашиг олж байдаг шүү. Бүр "Өв тээсэн нүүдэл" гэх нэрийг нь хүртэл худалдан идэж байгаа. Энэ ч гайгүй. Монгол ардын дуу "Бүүвэйн дуу"-ны зохиогчийн эрхийг ээжийнхээ нэр дээр авсаныг нь монголын ард түмэн жигшиж байгаа.. Яагаад гэхээр Соёлын яамны Соёлын өвийн газрын даргаар Сувдаа эгчийнх нь охин ажилладаг гэжугаа. Энэ одоо соёлын хулгайн мафи уу?
Хариулах