2025 оны Аудитын Ерөнхий газраас Увс аймагт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэжээ.
Тодруулбал, Ойрад хөгжимт жүжгийн театр нь хөдөө сумдад хийсэн тоглолтын орлогыг Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаахгүйгээр хөндий зарлагдаж байгууллагын 57 ажилтанд нийт 3.3 сая төгрөгийн үнэ бүхий бомбор хувцас худалдан авсан нь тогтоогджээ.
Насан туршийн суралцахуйн төвийн 0.7 сая, Эрүүл мэндийн газар 0.9 сая, нийт 1.6 сая төгрөгийн биеийн тамирын өмсгөл төсвөөс худалдан авсан байна.
Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно” гэсэн заалттай атал дээрх зөрчлүүд илэрчээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан 2.8 сая төгрөгийн
3 төлбөрийн акт, 34.0 сая төгрөгийн 4 албан шаардлага аудитын байгууллагаас тус аймагт хүргүүлсэн байна.
Мөн иргэдийн саналыг аваагүй төсөл, арга хэмжээг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн дараах зөрчлүүд илэрсэн байна.
2022-2024 оны аудитаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 48,993.7 сая
төгрөгийн 59 зөрчил илрүүлсэн бөгөөд 37 зөвлөмж, 21 албан шаардлага, 1 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.142
Аудитын ерөнхий газар гэж МУ-д байхгүй.
Хариулах