ТАНИЛЦ: Аймгуудын наадмын допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ зургаа хүртэлх жилээр хасуулсан бөхчүүд

Х.Батсайхан
3 цаг 38 минутын өмнө

Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага 2025 оны аймгуудын наадамд барилдсан бөхчүүдээс допингийн төрлийн бодис илэрсэн есөн бөхийн танилцууллаа.  

Үндэсний их баяр наадмын үеэр 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн Бүх цэргийн наадмаас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, алслагдсан дүүргүүдийн захиргаа болон Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран хууль, дүрмийн дагуу зохион байгуулж, сорьцуудыг 2025 оны зургаадугаар сарын 6, долоодугаар сарын 13-ны болон наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-аас итгэмжлэгдсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany)-д хүргүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулжээ. 

Улмаар допингийн дүрмийн зөрчил гаргасан нь тогтоогдсон тамирчдын тухайн тэмцээнд олгогдсон аймгийн цол, медаль, шагналыг хүчингүй болгох ажиллагааг аймгийн баяр наадам зохион байгуулах комисс руу хүргүүлах ажиллагааг зохион байгуулжээ.  

Хүснэгтээс харахад, эерэг гарсан бөхчүүдийн шинжилгээний эхний хариу долдугаар сарын 18, сүүлийнх наймдугаар сарын 14-нд иржээ. 

Шинжилгээ нь эерэг гарсан бөхчүүд 

  • Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, аймгийн арслан Дашийн Төрбаяр 
  • Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, аймгийн начин Цэрэннадмидын Болдбаатар
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин Оюунцэцэгийн Амгаланбямба
  • Дорноговь аймгийн Халхгол сумын харьяат, аймгийн заан Сүхбаатарын Цогтсүмбэр
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн Начин Болдбаатарын Сундуйжадамба
  • Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Энхболдын Чойням
  • Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, аймгийн заан Эрдэнэбатын Гантөмөр
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Энхбатын Мөнхтөр
  • Хөвсгөл аймгийн Гал сумын харьяат, Бат-Эрдэнийн Сүх-Эрдэнэ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна