Хохирогчийн өмгөөлөгч Э.Нямсүрэн: П.Сувданхуягийн асран хамгаалах эрхийг хязгаарласан, хассан асуудал үүсээгүй

Т.Отгонсувд
3 цаг 38 минутын өмнө

Энэ сарын 04-ны өдөр Дарь эхэд нэг гэр бүлийн гурван иргэнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Үүний дараа бид бүхэн хохирогчийн ар гэрээс мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэж байсан. 

Улмаар зарим мэдээллийн сувгаар талийгаачийн нөхөр Б.Сувданхуягийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, хүүхдийн асран хамгаалагчаар тогтооход асуудал үүссэн гэх мэдээлэл гарсан. 

Үүнтэй холбогдуулан Б.Сувданхуягийн өмгөөлөгч Э.Нямсүрэнгээс зарим зүйлсийг тодрууллаа. 

Хохирогчийн өмгөөлөгч Э.Нямсүрэн "Миний үйлчлүүлэгч Б.Сувданхуягийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, тогтсон ажил төрөлгүй, тодорхой хаяггүй. Ийм хүнд хүүхдийн асран хамгаалах эрхийг шилжүүлэх боломжгүй гэх мэдээлэл  гарсан.  Үүн дээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хүний хувьд тайлбар өгөх нь зүйтэй. 

Б.Сувданхуяг нь Онцгой байдлын Ерөнхий газар ажилладаг бөгөөд талийгаач эхнэр нь жирэмсэн байсан учир эхнэртэйгээ ойрхон газар ажилламаар байна гэж хүсэлт гаргаад түр ажлаасаа чөлөө авсан байсан. 

Одоо ч гэсэн айхтар хэргийн араас хүүхдээ асарч тойлоод зав чөлөөгүй учраас мөн л ажил хийх боломжгүй байгаа. Орон байрны хувьд бүгд мэдэж байгаа. Тухайн хүн маань хаана амьдарч байгаад яагаад тэр гэртээ очихгүй байгаа нөхцөл байдал тодорхой байгаа. 

Гэр бүлийн хүчирхийллийн хувьд хүүхдийг хүчирхийлээд байгаа юм уу, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлээд байгаа юм уу, эхнэртэйгээ маргалдаад энэ асуудал үүсээд байгаа юм уу гэдгийг эцэслэн тогтоох ёстой. Үүнийг бол хуулиараа шүүх тогтоох ёстой. Гэтэл нийгэмд түүний эрх зүйн байдлыг дордуулахуйц, хүний хувийн мэдээллийг цацах нь буруу.

П.Сувданхуягийн асран хамгаалах эрхийг хязгаарласан, хассан асуудал үүсээгүй. 

Үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг би хэлэхгүй. Гэхдээ нийгэмд цацагдсан мэдээллүүд бол бодитой үнэ биш гэдгийг хэлэх байна" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.127
    1 цагийн өмнө

    Хөөрхийдөө их л зовлон үзэж дээ. Тэр жаахан бүсгүй. Нөхөр нь хүртэл дарамталж хүчирхийлдэг байж. Оргүй хоосноос элдэв үг яриа гарахгүйээ ортой л бгаа. Эрчүүд хүч чадалтай мундаг болохоороо чадал чинээ муутай тэгээд бие давхар бүсгүйд эо бяраа гаргаад л ямар муухай өөдгүй юм бэ бодохоор л нүлимс тогтохгүй на

    Хариулах