Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн хоногийн тойм мэдээллийг гаргажээ. Тоймд бичсэнээр, цасны зузаан Сэлэнгийн Бугантад хамгийн их буюу 36 см байсан бол Байдраг, Тэс голын хөндийд хамгийн хүйтэн буюу 37-44 градус хүйтэн хоножээ.
Өнөө өглөөний 08.00 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 77 хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 36.0 см, Зэлтэрт 31.0 см, Увсын Хяргас 28.0 см, Сэлэнгийн Орхон, Зүүнбүрэнд 26.0-27.0 см, Увсын Малчин, Ховдын Үенч, Алтай, Завханы Тэс, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Хушаат, Баянгол, Дархан-Уулын Шарын гол, Дархан, Орхон, Хонгор, Төв аймгийн Угтаалцайдамд 20.0-24.0 см, бусад нутгаар 1.0-19.0 см цасан бүрхүүлтэй байна.
Өнгөрсөн шөнө хүйтний эрч нутгийн баруун хойд хэсгээр 10-26 градусаар, бусад нутгаар 1-9 градусаар чангарч Байдраг, Тэс голын хөндийгөөр -37...-44 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27...-35 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -20...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -13...-19 градус хүйтэн хоносон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна