С.Шаарийбуу: Малайзын төр, Засаг надтай давж заалдсан ээлжит шүүх хуралд оролцохоор явлаа

Т.Отгонсувд
3 цаг 27 минутын өмнө

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 20 жилийн өмнө буюу 2006 оны 10 сарын 19-ны өдөр Малайзын Куала Лампур xотод бусдын гарт xарамсалтайгаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

С.Шаарийбуу охиныхоо хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд олон жил хөөцөлдөж буй.

Бусдын гарт амиа алдсан монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн хэргийн ээлжит шүүх хурал энэ сарын 20-ны өдөр  Малайз улсад болох гэж буй.  Олон жил энэ хэргийн араас хөөцөлдөж буй С.Шаарийбууд олон нийт хандив цуглуулж, сэтгэлийн дэм өгсөн байдаг. 

Тэгвэл С.Шаарийбуу шүүх хуралд оролцохоор явахдаа цахим хуудастаа "Малайзын төр, засаг надтай давж заалдсан ээлжит шүүх хуралд оролцохоор явлаа. Надад сэтгэлийн дэм хүргэсэн монгол ахан дүүстээ баярлалаа" гэжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна