Бизнесийн шинэ боломж нээгдлээ

Т.Отгонсувд
3 цаг 30 минутын өмнө

Бизнес эрхлэгчдийн борлуулалт, хүний нөөц, маркетингийн хэрэгцээг нэг дор үнэ төлбөргүй шийдэх зорилгоор ebolomj.mn бизнесийн нэгдсэн цахим сайт үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус сайт нь үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан борлуулалтын шинэ суваг нээх, байгууллагуудад ажлын байрны зар байршуулах, хүний нөөцөө бүрдүүлэх, мөн контент суурьтай маркетингийн шийдлээр брэнд, бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах боломжийг олгож байна.
ebolomj.mn нь 2026 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн “Онцлох брэндүүд”, “Ирээдүйтэй ажлыг ebolomj-оос” зэрэг контентын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, харилцагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг сар бүр 80–100 мянган хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ хамтран ажиллагч байгууллагуудад гүйцэтгэлийн тайланг илгээх юм байна.

Мөн 2026 оны 3 сарын 1 хүртэл гэрээ байгуулсан байгууллагуудад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ болон хүний нөөцийн багцуудыг зөвхөн үйлчилгээний хураамж төлөн үнэ төлбөргүйгээр ашиглахыг санал болгож, 2 сая төгрөгийн маркетинг сурталчилгааны багцыг бонусаар олгож байгааг онцоллоо.
Бизнесээ өргөжүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэх, илүү олон хэрэглэгчдэд хүрэхийг зорьж буй бизнесийн бүх байгууллагууд ebolomj.mn сайтад нэгдэхийг урьж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна