Цахим орчинд 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Манай түгээгчийг саванд бензин өгсөнгүй гэж зодоод зугтаалаа” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн М нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олон нийтийн газарт үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, хүний биед халдсан үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдсон байна.
Иймээс Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс 10 хоногийн хугацаагаар баривчилж, 20 цагийн албан сургалтад хамруулах хариуцлага оногдуулж, шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна