Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийд 100 дугаар байрт жагсжээ

Zuv.mn
2 цаг 52 минутын өмнө

Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 100 дугаар байрт жагсаж байна. 

Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод -38-аас -40 градус, хөрсөн дээр -40-аас -42 градусын хүйтэн байна. Хүйтэнд Улаанбаатар хотод агаарын бохирдол нэмэгддэг. Тэгвэл агаарын чанарыг индексийг бүртгэдэг “IQAir” олон улсын сайтаас харвал өнөө өглөөний /2026.01.18/ 10:00 цагийн байдлаар 126 улсаас 100-д жагсжээ. 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот агаарын бохирдлоор сүүлийн 4 жилд эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 80-100 дугаар байрт жагсаж байна. Энэ нь сүүлийн 15 жилийн хугацаанд гарч байгаагүй үр дүн юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.162.201
    24 минутын өмнө

    Хийсэн сайн юмыг нь хүлээн зөвшөөрөөд магтчихмаар байгаамда энэ Нямбааг. 90-ээд онд иймэрхүү тунгалаг өвөл болдог байсандаа

    Хариулах