Малайзын Шүүх Ш.Алтантуяа агсны ар гэрт олгох нөхөн төлбөрийг 1.1 сая ринггит болгон буурууллаа

Х.Батсайхан
3 цаг 13 минутын өмнө

Малайзын шүүх Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд Засгийн газар болон Абдул Разак  нар нөхөн төлбөр олгох эсэхийг өнөөдөр хэлэлцээд шүүхээс өмнө нь Засгийн газар, А.Р.Багинда нар тус бүр хариуцаж төлөхөөр тогтоогоод байсан 4.7 сая ринггитийн нөхөн төлбөрөөс Засгийн газрынхыг нь чөлөөлж, А.Р.Багиндагийн хариуцах хэсгийг 1.38 сая болгон бууруулах шийдвэр гаргажээ.

Ерөнхий шүүгч Хашим Хамза Шүүхээс өмнө нь Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо зарим хууль тогтоомжийг зөрчсөн гээд, хэргийг гардаж үйлдсэн Сирул, Азила нарын өмнөөс Засгийн газар хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзсэн байна. Тодруулбал, Засгийн газрын хариуцах нөхөн төлбөрийг үгүй болгож, Абдул Разакийн хариуцах нөхөн төлбөрийг 1.38 сая болгож бууруулав.

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа нь 2006 онд тус улсад амиа алдсан бөгөөд хуулийн байгууллага энэ хэргийг мөрдөн шалгаад буруутай этгээдүүдийг тогтоож, Малайзын Засгийн газрыг хариуцлага хүлээх үндэстэй гэж үзэн 4.7 сая малайз ринггит буюу 1.1 сая орчим ам.доллартай тэнцэх нөхөн төлбөрийг талийгаачийн ар гэрт олгох шийдвэрийг гаргасан байдаг. Гэвч энэхүү хэрэгт Малайзын Засгийн газрыг буруутгасан нь зөв байсан эсэхийг тогтоолгохоор давж заалдсан бөгөөд энэхүү гомдлыг нь өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь энэ юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.78
    37 минутын өмнө

    Биедээ үнэлдэг өмхий халтар жингэрийн эцэг гэх бузар өвгөн одоо болиочээ олон жил лалрын янхнаараа наадлаа янхан гичий үхэх ёстой нохойн үхлээрээ л үхсэнийг үндэсний баатар мэт болгож баахан шоудлаа шд. Малайзийн ЗГ харин ч янхан гэж ялгалгүй хэдэн бор юм өгсөн дээр нь аваад чимээгүй тонилж үз.

    Хариулах
    • 202.9.46.33
      37 минутын өмнө

      Тэхх. Монголын эмс мөнгөний төлөө хэнтэй ч гэрлэж энгэрээ нээж садарлаж хүүхдийн төрүүлэхэд бэлэн байдаг.