Шивээхүрэн боомтод нүүрс тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрчээ

Т.Отгонсувд
4 цаг 3 минутын өмнө

Шивээхүрэн боомтод нүүрс тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрчээ. 

Тодруулбал, Нэгдүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сум Шивээхүрэн боомтод нүүрс тээврийн жолооч нар согтуурсан үедээ мэсээр нэгнээ гэмтээж, амь насанд нь халджээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр мэсээр толгойн тус газар нь дүрж, цээжин тус газар нь нэрний эхний үсгээ сийлсэн байжээ. 

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд аван шалгаж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна