“NCT WISH” хамтлагийн Монголд хийсэн реалити шоуны танилцуулга цацагдлаа

Zuv.mn
3 цаг 10 минутын өмнө

БНСУ, Японы алдаршиж яваа хөвгүүдийн хамтлаг “NCT WISH” "ON THE MAP" нэртэй шинэ аяллын шоуны хүрээнд Монголд иржээ.

Төсөл хэрэгжүүлэгч нь “Mnet Plus” агентлаг бөгөөд "ON THE MAP" нэртэй хөгжөөнд нэвтрүүлэг, риалити шоун төсөл эхлүүүлснээ уржигдар олон нийтэд зарлаж, танилцуулга бичлэгээ сошиал платформууддаа байршуулсан байна

Нэвтрүүлэгт K-pop урлагийн од болсон уран бүтээлчид оролцох бөгөөд дэлхийн улс орнуудаар аялж, байршил бүрт нууц даалгавруудыг гүйцэтгэн, газрын зургаа бөглөхийг оролддог аж.

“NCT WISH” хамтлагийн тухайд, солонгос, япон үндэстэн зургаан гишүүнтэй юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна