Занабазарын алдарт Ногоон дарь эх Галлериа Боргесийн үзэсгэлэнд тавигдлаа

Zuv.mn
2 цаг 13 минутын өмнө

“Дорнын Микеланжело” хэмээн алдаршсан Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн Занабазарын алдарт ногоон дарь эх бүтээл Италийн Галлериа Боргесийн үзэсгэлэнд тавигдлаа.

“Галлериа Боргес” Турины Дорно дахины урлагийн музейтэй хамтран өрнө, дорнын урлагийг харьцуулах боломжтойгоор зохиогдож байгаагаараа онцлогтой бөгөөд үзэгчид буддын шашны алдартай баримлуудыг Жан Лоренцо Бернинигийн барокко урлагийн бүтээлүүдтэй шууд харьцуулах боломжийг олгожээ.

Тус үзэсгэлэнд Занабазарын ногоон дарь эхээс гадна өөрийн хөрөг зураг мөн тавигдсан байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна