Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны шөнө хүнд даацын автомашин, “Патрол” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан.
Ослын улмаас хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрч тухайн орчинд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж явсан дөрвөн иргэнээс гадна галыг унтраахаар очсон онцгой байдлын байгууллагын гурван албан хаагч амиа алдсан билээ.
Тус ослын хохирогчдын ар гэрээс өнөөдөр /2026.01.23/ олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.
Хохирогч Б "Нөхрөө алдаад гурван хүүхэдтэйгээ үлдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биднийг хүлээн авч уулзаасай гэж хүсч байна" гэв.
Мөн хохирогч Г "Би аавыгаа алдсан хар дарсан өдрөөс хойш хоёр жил өнгөрлөө. Өнөөдөр хэн ч биднээс уучлалт гуйсангүй. Монголын төр иргэдээ хөсөр хаялаа. Аав минь зүгээр л амьд мумми болсон. Маш их гомдолтой байна" хэмээн ярилаа.
Дүнжингаравын дэлбэрэлтээс болж амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр 18:00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөнө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна