ИВАН ЯРЫГИН 2026: Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана

Х.Батсайхан
2 цаг 51 минутын өмнө

Олимпын хоёр, дэлхийн нэг, Европ тивийн гурван удаагийн аварга Зөвлөлт-Оросын алдарт бөх Иван Сергеевич Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн уламжлалт тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо болж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ хагас шигшээд 2025 оны дэлхийн аварга Хан Чон Сонг 13:1 оноогоор хожиж алтан медалийн төлөө шалгарлаа.

Манай бөх өнөөдөр ОХУ-ын Дагестаны Муса Мехтихановтой алтан медалийн төлөө барилдана. Муса Мехтиханов хагас шигшээд Беларусийн Арайан Тютринийг 5:3-ээр хожжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна