Польшид болж буй “IEM Krakow” шилдэг 24 багийн тэмцээнд өрсөлдсөн “The MongolZ” баг тэмцээнээ дуусгалаа. Эхний тоглолтдоо G2 багт дийлдсэн манай баг Бразилийн багаас эхний мэпийг /Мираж 13-11/ салгасан ч дараагийн хоёр мэпд хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.

Энэ тэмцээн шинэ бүрэлдэхүүнтэй “The MongolZ” болон “шинэ цэрэг” “Cobrazera” У.Анарбилэгийн хувьд эхний том сорилт байв.

Тэмцээний үеэр багийн ахлагч Блицд 2025 оны шилдэг IGL-ийн гуравдугаарт орсныг нь баталгаажуулж шагналыг нь олгосон байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна