Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо

Zuv.mn
2 цаг 54 минутын өмнө

Монголын Волейболын “Үндэсний дээд лиг”-ийн эрэгтэй хүрэл медалийн төлөөх 4 дэх тоглолтод дээд лигийн отгон баг “Дархан Могулс” өнгөрсөн улирлын аварга “Хасу Мегастарс” багийг 5 ээлжийн тоглолтод 3-2 харьцаатай ялж, нийт цувралд 3-1 харьцаатай ялалтыг байгуулж, Монголын волейболын “Үндэсний дээд лиг”-ийн хүрэл медалийн эздээр тодорлоо. 

Цувралын 4 дэх тоглолтод “Дархан Могулс” багаас багийн онооны лидер М.Уранбаяр 32 оноо авсан бөгөөд довтолгоогоор 28 оноо, хаалтаар 3 оноо, давуулалтаар 1 оноо авсан бол багийн шилдэг гадаад тоглогчдын нэг Гарсиа Валле 24 оноо авсан бөгөөд довтолгоогоор бүх оноогоо авч багтаа тус хүргэлээ.

ОУХМ Г.Төрмандах ахлагчтай Дархан Могулс баг улиралд 11-10 амжилтыг үзүүлж, Плей-Оффт 4-р байраар шалгарч, Төв Миг Вулвс багийн эсрэг хагас шигшээд шалгарч, цувралд 3-1 харьцаатай ялагдал хүлээн хүрэл медалийн төлөө тоглож, дээд лигийн тэмцээн эргэн ирснээс хойш 5 жил дараалан медальт байрт шалгараад байсан, өнгөрсөн улирлын аварга “Хасу Мегастарс” багийн амжилтыг зогсоолоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна