“МИЛАН-КОРТИНА 2026”: Тэмцээнүүд өнөөдөр уулын цанын төрлөөр эхэлнэ

Х.Батсайхан
3 цаг 2 минутын өмнө

“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадмын тэмцээн уралдаанууд өнөөдөр уулын цанын эрэгтэйчүүдийн хурдтай буултын төрлөөр эхэлнэ. Харин маргааш кёрлингийн холимог хос, чарганы эрэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээн эхлэх юм. Нээлтийн ажиллагаа харин 6-нд буюу нөгөөдөл төлөвлөгджээ.

Олимпын наадмын чарга, бобслей, кёрлинг, уулын цанын тэмцээнүүд Кортина хотод болох бөгөөд энэ хот өмнө нь өвлийн олимпын Долдугаар наадмыг 1956 онд хүлээн авч байсан юм.

Өдгөө Италид 90 гаруй орны баг тамирчид болон албаныхан цугларчээ. Мөн наадмын өмнө Олон улсын олимпын хорооны 145 дахь удаагийн чуулган Милан хотод өчигдөр эхэллээ. Энэхүү чуулган Монголын олимпын хорооны төлөөлөл оролцож байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна