“Хасын хүлэгүүд”-ийн дасгалжуулагч Танасис Скуртопулосын гэнэтийн үхлийн шалтгаан юу байв

Х.Батсайхан
2 цаг 33 минутын өмнө

Монголын сагсанбөмөгийн Үндэсний дээд лигийн “Хасын хүлэгүүд” багийн дасгалжуулагч Танасис Скуртопулос зуурдаар таалал төгсөж, сагсан бөмбөгийн ертөнцийг цочирдуулаад байгаа билээ. Энэхүү мэдээлэл гарсны дараа алдарт дасгалжуулагчийн үхлийн шалтгаан юу байсан талаар сагсанбөмбөг сонирхогчид анхаарал хандуулж байсан. Тэгвэл эх сурвалжид түүнийг зүрхний шигдээсийн улмаас таалал төгссөн хэмээн бичсэн байна.

Афанасиос Танасис Скуртопулос нь 1965 онд төрсөн. Залуудаа Грекийн “Дафни Дафниоу”, “Паграти”, АЕК зэрэг багт мэргэжлийн сагсанбөмбөг тоглож явсан. Дасгалжуулагчийн албанд шилжээд эхний жилүүддээ нутгийнхаа багуудыг голчлон дасгалжуулж байсан бөгөөд шигшээ багийн түвшинд илүү амжилттай ажиллаж, нэрд гарсан юм. Тэрбээр Грек, Катарын сагсанбөмбөгийн шигшээ багуудыг удирдаж байв. 

Тэрбээр энэ улиралд Үндэсний дээд лигийн "Хасын хүлэгүүд" багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна