Nbclosangeles.com: Монголчууд олимпын наадам эхлэхээс өмнө түрүүлчихлээ

Zuv.mn
2 цаг 57 минутын өмнө

АНУ-ын Nbslosangeles.com цахим хуудаст Италийн Милан, Кортина д Ампеццо хотноо болж буй өвлийн олимпын наадмын талаар “Монголчууд олимпын наадамд эхлэхээс нь өмнө түрүүлчихлээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгджээ. Мэдээлэлд, олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдын хувцас нь маш чанарлаг, загварлаг байснаараа бусад улсуудынхаас ялгарч онцгойрч чадсан төлөөр бичсэн байна.

Наадамд оролцох монгол Улсын баг тамирчдын хувцсыг “Гоёл кашмир” урласан юм. 

Мөн АНУ-ын insidehook.com цахим хуудас Монголын багийн хувцыг бүх цаг үеийн хамгийн гоёмсог нээлтийн хувцасны нэгээр нэрлэжээ. 

Энэ удаагийн олимпод Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын тамирчин А.Ариунбат нар өрсөлдөх бөгөөд Э.Ариунтунгалаг болон А.Ариунбат нар нээлтийн ажиллаганд туг барьж жагсах юм.


Олимпын наадмын нээлтийн ажиллагаа өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03.00 цагт эхэлнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна