Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг буцаавал Ш.Алтантуяа агсны гэр бүл нөхөн олговроо авах боломжтой

Zuv.mn
3 цаг 0 минутын өмнө

-Малайзын Засгийн газар Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгосон нөхөн олговроо хүүтэй нь буцааж авчээ-

Малайзын шүүх улсад нь гэмт хэргийн золиос бол харамсалтайгаар амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгосон 4.7 сая ринггитийн нөхөн олговрыг хүчингүй болгох шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Алтантуяа агсны гэр бүл нөхөн төлбөрт  олгосон, банкны тусгай дансанд хадгалагдаж байсан уг мөнгийг хүүгийн хамт буюу 4.8 сая гаруй ринггитийг Засгийн газарт буцааж өгсөн байна.

Малайзын шүүх нь өнгөрсөн онд Ш.Алтантуяа агсны гэр бүлд 5 сая малайз ринггитийн нөхөн олговор өгөх шийдвэр гаргасан бөгөөд уг мөнгийг шүүхийн шийдвэр эцэслэн гартал банкны тусгай дансанд хадгална гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ шийдвэрийг Засгийн газар давж заалдан ялсан учир мөнгө Засгийн газарт шилжиж байсан. Одоо Ш.Алтантуяа агсны гэр бүл зөрүүлж давж заалдаж байгаа бөгөөд гурван шатны шүүхийн шийдвэр манай улсын иргэний талд гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг эргүүлж авах боломжтой. Гэхдээ өмгөөлөгч Сангит нь хохирогчийн ар гэрийнхэн энэ хэргийн араас мөнгөний төлөө яваагүй, гагцхүү хариуцлага хүлээлгэхийн төлөө байгаа гэдгийг баасан гарагийн мэдэгдэлдээ онцолжээ. 

Дашрамд, Ш.Алтантуяа агсны хэрэг нь Малайзын улстөрчдийн оролцоотой бөгөөд сөрөг хүчний зүгээс тухайн үеийн ерөнхий сайд Нажиб Разакийг буруутгасаар сонгуульд ялалт байгуулж байсан. Улмаар буруутай этгээдүүдэд ял шийтгэлийг оноосон ч Засгийн газартай холбоотой асуудлаа ийнхүү хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна