Хоосноос зардал үүсгэж, үүсгэсэн зардлаа хэмнэх гэж мөнгө үрдэг Монголын төр

Zuv.mn
3 цаг 15 минутын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх 12.5 км урт туузан дамжуулганы нээлт болжээ. Энэ туузан дамжуулагч ашиглалтад орсноор уурхайгаас 1 тонн нүүрсийг 18,000 төгрөгөөр зөөдөг байсныг 78 хувиар огцом бууруулж, жилд 267.5 тэрбум төгрөг хэмнэнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл өглөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулах үйлдвэр нэг их наяд төгрөгийн өртөгтэй. Уурхайгаас 18 км зайтай тул энэ хооронд нэг тонн нүүрсийг 18,000 төгрөгийн зардлаар тээвэрлэдэг байснаа 280 тэрбум төгрөгөөр туузан дамжуулагч бариад жилд 267.5 тэрбум төгрөг хэмнэхээр болж байгаа юм уу даа.

Тэгвэл түүний энэ мэдээллийг сонссон иргэд “Баяжуулах үйлдвэрээ анхнаасаа уурхайнхаа хажууд барихгүй яасан юм бэ” хэмээн гайхаж байна. Тэгсэн бол нүүрсээ баяжуулах үйлдвэр рүүгээ жил болгон 350 тэрбум төгрөг зарж тээвэрлэхгүй, бас тэр зардлаа 78 хувиар багасгах гэж 280 тэрбум төгрөгөөр туузан дамжуулагч барих шаардлагагүй байв.


Гээд бас болоогүй, зардал 78 хувиар багасна гэдэгт эргэлзэж байгаа хүн ч байна. Хоосноос зардал үүсгэж, тэр дэмий зардлаа хэмнэх нэрийдлээр их хэмжээний мөнгө захиран зарцуулах шалтаг болгодог энэ байдал хэзээ засагдах вэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.168
    27 минутын өмнө

    Зандангаас өмнө ОЭ-н үед мөнгө цавчих гэж зориуд энэ үйлдврийг уурхайгаас 20 км-н алсад барьсан бсн биз дээ

    Хариулах