Дархан аварга А.Сүхбат сар шинийн ахмадын барилдаанд зодоглоно

Zuv.mn
2 цаг 41 минутын өмнө

Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Монгол Улсын дархан аварга Агваансамдангийн Сүхбат Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан ахмад бөхчүүдийн барилдаанд зодоглоно. Яг одоо болж буй мөн баярт зориулсан өсвөр бөхчүүдийн барилдаанд аваргын хүү С.Төрхур мөн зодоглон барилдаж байна.

Дархан аварга А.Сүхбат нь улсын их баяр наадамд 2000, 2001, 2004 онуудад түрүүлж, Монгол Улсын дархан аварга цол хүртсэн. Аварга 2014 оны наадамд зодоглож, хоёр даваад гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаярыг амлан авч тахим буулгаснаас хойш томоохон барилдаануудад барилдаагүй юм. Харин нутагтаа буюу Төв аймгийнхаа түүхт ойгоор барилдаж байсан билээ.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна