Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил үргэлжилж байна

Т.Отгонсувд
2026/02/12

Хөвсгөл нуур бол Монголын төдийгүй дэлхийн цэнгэг усны үнэт өв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жил Хөвсгөл нуурыг тахих санаачилга гаргахаар зэхэж байгаа гэх мэдээлэл гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Хөвсгөл нуурыг хамгаалах бодитой, цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

2021 оноос хойш Хөвсгөл нуурыг хамгаалах хүрээнд 4 чиглэлийн 26 ажил үе шаттайгаар хэрэгжиж байна.

Энэ хугацаанд нуурын ёроолоос 11 машин техник татан гаргаж, 50 орчим тонн бензин, шатахууныг байгальд алдагдах эрсдэлээс хамгаалсан байна. 

Хөвсгөл нуур, Байгаль нуур хоёр бол хүйн холбоотой. Тиймээс Хөвсгөл нуурыг хамгаална гэдэг нь
дэлхийн цэнгэг усыг хамгаалж буй хэрэг юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна