Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдын цалинг энэ сард нэмнэ

Zuv.mn
2 цаг 29 минутын өмнө

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Өнгөрсөн хугауаанд ЭМДС-п хяналт шалгалт хийхийн зэрэгцээ иргэд эрүүл мэндийн салбараас аьвсан тусламж үйлчилгээ, санхүүжилтээ И Монголиа системээс харах бололцоог бүрдүүллээ. Ингэснээр ЭМДС-гаас иргэдийн нэр барьж хуурамч нэхэмжлэлээр мөнгө авах явдал гарахааргүй боллоо. Эрүүл мэндийн даатгалын 2025 оны гүйцэтгэлийг хянаж шалгаагүй байсан бол оны төгсгөл гэхэд 520 тэрбум төгрөгийн өртэй гарах байсан. Бид 2024 оны гүйцэтгэлээс 316 тэрбум төгрөгийн өрийг 2025 оны төсвөөс санхүүжүүлсэн. Хэрэв хяналт шалгалт хийгээгүй байсан бол бид өнөөдөр 800 гаруй тэрбум төгрөгийн өртэй эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтээд сууж байх байв. 

Эмч нарын цалингийн хувьд бид гурван талт хэлэлцээрийн дагуу нэгдүгээр сарын сүүлийн цалин олголт дээр нийт ажилчдынхаа цалинг 30 хувиар нэмсэн. Харин өрх, сумын эрүүл мэндийн төвүүд дээр санхүүжилт нэмэгдээгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3-р тогтоол батлагдаад энэ сараас олгогдож эхэлнэ. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчид ойлгож тэвчээртэй хандаж байгаад баярлаж байна" гэлээ. 

Эмнэлгүүдийн өр маш их байгаа тул бүх шатны улсын өмчийн эмнэлгүүдийн өрийг нэг, хоёрдугаар сард 30, 30 хувь, 3-6-р сард 10, 10 хувийг нь төлж эхний хагас жилд бүх эмнэлгүүдийн өр авлагын асуудлыг дуусгахаар ажиллаж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна