Хэрэглээний усны чанарын асуудлын талаар УСУГ-ын инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүүгээс ярилцлаа.
Тэрбээр "Хэрэглээний усны асуудлыг ярихаас урьтаж, ус хангамж, эх үүсвэрийг ярих нь зүйтэй. Улаанбаатар хотод нийтдээ 220 гаруй гүний худаг, 40-50 метрийн гүнээс усыг олборлож, түгээдэг.
Нийслэлчүүдийн ундны усанд хэрэглэж буй ус нь олон улсын чанар, стандартыг бүрэн хангаж байгаа. Ерөнхийдөө зөөлөн гэдэг ангилалд ордог.
УСУГ өдөр бүр эх үүсвэр дээрээ лабораторийн шинжилгээ хийж байгаа. Лабораторийн шинжилгээгээрээ бид хими, физик, биологийн 50 гаруй төрлийн шинжилгээг хийдэг.
Усны хатуулгийн хувьд Улаанбаатар хотод нийлүүлэгдэж байгаа усанд ямар нэгэн асуудал байхгүй. УСУГ бол газрын гүнээс олборлож байгаа усыг төв шугамаараа дамжуулан эхний хэрэглэгч болох орон сууцны компани болон дамжуулах худгууд руу нийлүүлдэг. Үүнийг орон сууцны компаниуд цааш нь өөрсдийн өргөтгөлийн шугам хоолойгоороо айлууд руу өгдөг.
Энэ дамжуулах хоолойны чанараас шалтгаалж, зэвтэй, өнгөтэй ус крантнаас гарах асуудал үүсдэг" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна