“The MongolZ” баг “Senzu” М.Азбаярыг Украины “Passion UA” багт зээлээр тоглуулахаар болжээ. Украины баг өчигдөр энэ талаар албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Манай тоглогч шинэ багтаа AWPer-ын үүрэг гүйцэтгэх бөгөөд rifler-ыг үүргийг мөн гүйцэтгэнэ гэж HLTV мэдээлэлдээ дурдсан байна.
“Passion UA” “Senzu” М.Азбаяраас гадна Аргентины Сантино "try" Ригалыг мөн авчээ.

“Passion UA” бол Украины мэргэжлийн баг бөгөөд Английн “Манчестер сити” багт тоглож байсан нэрт хөлбөмбөгч Олександр Зинченко үүсгэн байгуулсан юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна