И.Өлзийбаяр “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор энгэрээ мялаалаа

Х.Есү
2 цаг 50 минутын өмнө

“Талх Чихэр” ХК-ийн Хуулийн зөвлөх  И.Өлзийбаяр “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор энгэрээ мялаалаа

Тэрбээр 2000 оноос хойш 26 жилийн турш (9490 өдөр) тус компанид хууль, эрх зүйн бодлого, гэрээ хэлцэл, компанийн засаглал, хөдөлмөрийн эрх зүй болон эрсдэлийн удирдлагын чиглэлээр тасралтгүй ажиллаж, байгууллагын үйл ажиллагааг хууль эрх зүйн хүрээнд тогтвортой, үр ашигтай явуулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Түүний олон жилийн үнэнч, хариуцлагатай хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, байгууллагын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг үнэлэн төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнасан нь хамт олны бахархал, залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна