Сар шинийн баярын үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь гэрт нь хулгай орсон талаар гишүүн өөрийн цахим хуудастаа нийтэлсэн.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн орон гэрт хулгай орсон хэргийг бүртгэлд авч, өчигдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр хэргийн газар үзлэг хийж дууссан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэх мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна