Дархан аваргын хүү цолтой бөх болж, Тамаваши Б.Мөнх-Оргил дээд амжилт тогтоох Харү башёгийн банцүкэ

Zuv.mn
3 цаг 24 минутын өмнө

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн Харү башёгийн банцүкэ гарлаа. Ирэх сарын 8-нд эхлэх Харү башёгийн банцүкэд Монголын 22 бөх бичигджээ.

Энэ удаагийн чансааны гол онцлог нь Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын хүү Дэмиджамц жүрёо зиндаанд дэвшсэн явдал байлаа. Тэрбээр өнгөрсөн башёд макүшитагийн баруун жигүүрийн №2-оос босон барилдаж, 5:2 амжилт үзүүлсэн юм.

Түүнчлэн, мэргэжлийн сүмод  1,763 барилдаж Гиннессийн дээд амжилтын номд бичигдсэн, энэ амжилтаа ахиулж яваа Тамаваши Б.Мөнх-Оргил ирэх башёд дээд зиндаанд хамгийн олон барилдсан дээд амжилт тогтоох боломжтой байна. Одоо энэ амжилтыг Монголын мэргэжлийн сүмогийн анхдагч “алтан хараацай”-нуудын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням 1470 барилдсан амжилтаар эзэмшдэг бөгөөд Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилт одоогоор 1467 байгаа юм.

2008 оноос дээд зиндаанд барилдаж буй манай бөх түүнчлэн дээд зиндаанд хамгийн олон башё барилдсан дээд амжилтын төлөөх тэмцлээ үргэлжлүүлнэ. Тэрбээр одоогоор 98 башё дээд зиндаанд өнгөрүүлсэн бөгөөд Кёкүтэнхо Н.Цэвэгням /99/, Хакухо М.Даваажаргал /103/, Кайо /107/ нар өмнө нь бичигдэж байна.  

ХАРҮ БАШЁГИЙН ЧАНСАА

Дээд зиндаа

  • Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн
  • Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн
  • Б-6 Онокацү Б.Чойжилсүрэн
  • З-7 Ошома П.Дэлгэрбаяр
  • Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил
  • З-14 Чиёошёома Г.Мөнхсайхан
  • З-16 Асахакүрюү Р.Жамъянтогтох

Жюүрёо

  • Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар
  • З-9 Тамашёохо Э.Энхманлай
  • З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн
  • Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц

Макүшита

  • Б-8 Казэноүми Ц.Билгүүн
  • З-12 Хокүтэнкай Г.Сүхбат
  • З-28 Ваканофүжи Т.Бөхчулуун
  • Б-38 Саданохикари Д.Наранцогт
  • Б-46 Котокэнрюү Г.Билгүүн
  • З-56 Тэнросэй С.Лувсангомбо

Санданмэ

  • З-14 Госэйзан Б.Мөнх-Од
  • Б-16 Дайшёохо Ч.Шижирбаяр зодог тайлсан
  • З-17 Тацүбаяма М.Буянтогтох
  • З-51  Сачинофүжи Г.Оргил

Жонидан

  • Б-8 Асахифүжи Б.Очирсайхан
  • З-39 Тэншёояма Г.Отгонбат Жонокүчи


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна