"Passion UA", Senzu М.Азбаярын тоглолтыг өндрөөр үнэллээ

Zuv.mn
3 цаг 40 минутын өмнө

Цахим спортын Counter strike төрлийн ESL Pro League Season 23 тэмцээн эхэллээ. Нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний эхний шатанд Украины Passion UA баг дэлхийн чансааны №15 “Liquid” багийг 2:0-ээр хожлоо. Энэ тоглолтод манай шилдэг тоглогч Senzu М.Азбаяр сайн тоглож, Аргентин легионер Try-ын хамт багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэсэн байна.

Энэхүү тэмцээнд аналистаар ажиллаж буй Янко "⁠YNk⁠" Паунович “Таван өөр улсын тоглогчтой, Senzu М.Азбаяр англи хэл муутай гэх зэрэг хүндрэл байгаатай нь харьцуулбал " Passion UA” багийн тоглолт миний төсөөлж байснаас ч илүү сайн байна" хэмээн үнэлсэн байна.  


Тэрбээр мөн эхний Nuke дээр 34-21 K-D, 1.43 үзүүлэлт гаргасан манай тоглогчийг сайн тоглосон гэжээ.


“Passion UA” өнөөдөр 23.30 цагаас FUT багтай тоглоно.   




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна