С.Одонтуяа: Уурын зуухны утааг бууруулах бус тэглэх арга хэмжээг авч байна

Х.Есү
2026/03/03

УИХ-ын гишүүн С.Одонтуяа  сургууль, цэцэрлэгийн уурын зуухыг газ руу шилжүүлэх ажлын явцтай танилцлаа. 

Тэрбээр, "Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн уурын зуухыг газ руу шилжүүлэх ажлын судалгааг хийж, төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа бодит ажил болж, хүүхдүүд дулаан тав тухтай орчинд сурч, хөгжиж буйд баяртай байна. 

May be an image of one or more people, overcoat, duffle coat, goosedown coat and text

Өчигдөр Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн захирал, нийгмийн хариуцлагын хүрээнд тус ажлыг хийж гүйцэтгэсэн “ГАЗКОМ” ХХК-ний инженертэй уулзлаа. 

Энэ дашрамд нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнтэй хамтран ажилласан “БОРОО ГОУЛД” ХХК-ний хамт олонд талархсанаа илэрхийлье.

Тус сургууль жилд 580 тонн түүхий нүүрс түлдэг байсан. Энэ халаалтын зуухыг буулгаж, шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлснээр түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, агаарт 2320 тонн хорт бодис ялгарахаас сэргийлж чадсан юм. 

Мөн олон давуу талууд бий болсноос гадна санхүүгийн хувьд ч хэмнэлттэй болжээ. Өнөөдрийн байдлаар гурван сургуулийн дулааныг хийн түлшинд шилжүүлж, халаалтын үйл ажиллагаа нь жигдрээд байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна