Кинонд бүтээсэн дүрүүдээрээ “Оскар“ кино наадмын "Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин” шагналыг хоёронтаа хүртэж байсан, "New york times" 2020 онд 21 дүгээр зууны агуу жүжигчний нэгээр нэрлэсэн Дэнзэл Вашингтоны хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна.
"Миний мөрддөг хамгийн гол дүрэм бол: Өөрт ногдсон ажлаа сайн хий, тэгээд юу болохыг хар".
"Хийх ёстой зүйлээ яг одоо хийж эхэл. Тэгж байж дараагийн ажлаа хийх боломж гарна".
"Бурхнаас “Бороо оруулж өгөөч” гэж хүсч байгаа бол гутлаараа шавхай туучихад ч бэлэн байх ёстой".
"Хамгийн ядуу хүмүүс ёс юм шиг хамгийн үнэнч байдаг".
"Аз жаргалтай гэр бүлийн нууц юунд оршдогийг мэдэх үү. Эхнэрийнхээ хэлснээр л хийж бай".
"Хэн ч амьдралынхаа турш наран талд амьдарна гэж байхгүй. Сүүдэр бол амьдралын зайлшгүй нэг хэсэг".
"Онгоцонд суухаас айдаг бол газар байхдаа л энэ талаар бодох хэрэгтэй. Онгоц нэгэнт тэнгэрт хөөрсөн үед энэ талаар олон юм бодож шаналах нь утгагүй".
"Хүмүүс надад “Баяр хүргэе, эцсийн эцэст чи “Оскар авч чадлаа” гэж олонтаа хэлдэг. Хариуд нь би ”Энэ миний хоёр дахь Оскар шүү дээ. Өмнө нь “Алдар“ кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин” шагнал авч байсан гэж тайлбарлах хэрэг гардаг".
"Зүгээр суух нь надад хэцүү санагддаг. Урт хугацааны өмрөлт надад загатналтаас өөр юу ч өгдөггүй. Гэхдээ сүүлийн үед амарч сурч байна. Одоо би дараагийнхаа зураг авалтад орох хүртлээ 4-5 сар дажгүй амарчихдаг болсон".
"Нэг найз минь “Амьдралынхаа эхний 50 жилийг бусдад зориулсан, одоо үлдсэн 50 жилээ өөртөө зориулна” гэж хэлэх дуртай байж билээ. Надад ийм хандлага таалагддаг. Гэвч хамгийн гунигтай нь, хүн хэзээ үхэхээ мэдэхгүй. Нэг найз маань саяхан өөд болсон. Тэр дөнгөж 58 настай байсан юм".
"Би дөрвөн хүүхэдтэй. Яагаад ингэж их ажилладагийг минь та одоо ойлгоо биз ээ".
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна