Цахим спортын Counter Strike-2 (CS2) төрлийн "ESL Pro League Season 23" тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Эхний шатнаас шалгарсан найман баг дээр өндөр чансаатай найман баг нэмэгдэн өрсөлдөх энэ шатанд "The MongolZ" баг эхний тоглолтоо Бразилын "paiN Gaming" багтай хийнэ. Тоглолт өнөө шөнө 23.30 цагаас товлогджээ.
Багийнхаа гол тоглогчдын нэг Senzu- Украины багт зээлсэн "The MongolZ" хамгийн сүүлд PGL Cluj-Napoca тэмцээнд дэлхийн чансааны №2 “Furia”-г хожиж шөвгийн дөрөвт үлдэн хөгжөөн дэмжигчдэдээ найдлага төрүүлсэн төдийгүй чансаагаа өсгөж чадсан юм.
"ESL Pro League Season 23" тэмцээний түрүү баг 250.000 ам.доллар, дэд аварга 155.000 ам.доллар, гуравдугаарт байрт орсон баг 110.000 ам.долларын шагнал авна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна