"ESL Pro League S23": "The MongolZ" эхний хожигдлоо хүлээлээ

Х.Батсайхан
5 цаг 16 минутын өмнө

Цахим спортын "Counter Strike-2" төрлийн "ESL Pro League S23" тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Эхний хоёр тоглолтдоо дараалж хожоод байсан манай "The MongolZ"-ын залуус өчигдөр MOUZ багтай тоглож, 0:2-оор хожигдон тэмцээний эхний хожигдлоо амслаа.


MOUZ шигшээ шатанд шалгарсан бол "The MongolZ" Францын “3DMAX” багтай плей оффын эрхийн төлөө тоглоно.   


"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар тоглож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна