“FIFTY FIFTY” хамтлагийн гишүүн Хан эрүүл мэндийн шалтгаанаар урлагаа түр орхилоо

Х.Батсайхан
3 цаг 8 минутын өмнө

БНСУ-ын “FIFTY FIFTY” хамтлагийн гишүүн Хан эрүүл мэндийн шалтгаанаар урлагаас түр завсарлага авчээ. Продюсерийн ATTRAKT агентлаг өнөөдөр энэ талаар мэдээллээ.

Продюсерийн компанийнх нь мэдэгдсэнээр, сүүлийн дуучны бие тааруу байсан бөгөөд эмнэлэгт үзүүлэхэд амарч, сэргэх хугацаа зайлшгүй шаардлагатай гэж зөвлөсөн юм байна. Тиймээс Хан, продюсерын компани, хамтлагийн гишүүд ярилцаад дээрх шийдвэрийг гаргаж буй аж.

“FIFTY FIFTY” хамтлаг 2024 онд дөрвөн гишүүнтэйгээр уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд “Cupid” хэмээх эхний уран бүтээлээрээ л нэрд гарч чадсан юм. Энэхүү дуу нь АНУ-ын Billboard Hot 100 жагсаалтад 25 долоо хоногийн турш багтаж, дээд тал нь 17 дугаарт жагсжээ.

Харин Ханы тухайд, тус хамтлагт 2024 онд, хамтлагийг дахин зохион айгуулах үед нэгдсэн байна. 

Продюсерийн компаниас гаргасан албан ёсны мэдэгдэлд "Сайн байна уу. ATTRAKT байна. 

FIFTY FIFTY-г үргэлж дэмждэг бүх TWENY нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Бид гишүүн Ханагийнхаа цаашдын  үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж байна.
Хана саяхан эрүүл мэндийн асуудлаас болж эмнэлэгт хэвтсэн бөгөөд мэргэжилтнүүд түүнд хангалттай амралт, тогтвортой нөхөн сэргээх дэглэм шаардлагатай гэж дүгнэсэн.

Хана болон хамтлагийн гишүүдтэй сайтар ярилцсаны дараа эмчилгээ, нөхөн сэргээх ажилд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд түүний үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа.

Өнөөдрөөс эхлэн FIFTY FIFTY дөрвөн гишүүнтэй хамтлаг болж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.
Сэтгэл түгшээсэн байж болзошгүй гэнэтийн мэдээнд чин сэтгэлээсээ уучлалт гуйж, фенүүдээсээ ойлголцохыг хүсч байна.
Манай компани уран бүтээлчийг эрүүл мэндээ нэн тэргүүнд тавьж, нөхөн сэргээхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бүх хүчээ дайчлах болно.
Баярлалаа" хэмээн бичжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна