“UFC 326”: Тулаанчдаас хэн, хэдийг авав?

Х.Батсайхан
3 цаг 39 минутын өмнө

Холимог тулааны UFC 326 эвент өчигдөр АНУ-ын Лас Вегас хотноо болж, Бразилийн Чарльз Оливейра АНУ-ын Макс Холловейтэй оргил тулаанд тулалдсан билээ. Уг арга хэмжээнээс тулаанчид хэдий хэмжээний мөнгөн шагнал хүртсэн талаарх мэдээллийг allboxing.ru цахим хуудсаас эх сурвалж аван хүргэж байна.

Гэхдээ энэ мэдээлэл албан ёсны биш, нээлттэй эх сурвалж, албаны хүмүүс болон экпертүүдийн өгсөн мэдээлэлд тулгуурласан гэж бичсэн байна. Ерөнхийдөө ханатай болов уу.

Арга хэмжээнээс хамгийн мөнгийг Макс Холловей, Чарльз Оливейра нар халаасалжээ. Тэд 2.282.000, 1,540,000 ам.долларыг тус, тус авсан байна. 561,000, 460,000 ам.доллар тус, тус авсан Кайо Борральо, Ренье де Риддер нар гурав, дөрөвдүгээрт бичигджээ.

Бусад тулаанчдын хүртсэн шагнал   

   

  • Майкл Жонсон — 370 000 доллар
  • Роб Фонт — 315 000 доллар
  • Грегори Родригес — 310 000 доллар*
  • Дрю Добер — 415 000 доллар*
  • Рауль Росас-Бага — 176 000 доллар
  • Коди Гарбрандт — 215 000 доллар
  • Коди Дёрден — 211 000 доллар
  • Сумудаэрджи — 210 000 доллар
  • Коди Брандейдж — 161 000 доллар
  • Родолфо Беллато — 160 000 доллар*
  • Альберто Монтес — 128 000 доллар*
  • Брунно Феррейра — 91 000 доллар
  • Хесус Агилар — 80 000 доллар
  • Дияр Нургожай — 56 000 доллар
  • Донте Джонсон — 44 000 доллар
  • Рики Турсиос — 43 000 доллар
  • Нямжаргал Тумэндэмбэрэл — 36 000 доллар
  • Лонг Сяо — 32 000 доллар
  • Рафаэль Тобиас — 16 000 доллар
  • Люк Фернандес — 16 000 доллар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна