Монголын шатарчид жендерийн тэгш байдлаар дэлхийд тэргүүллээ

Х.Батсайхан
2026/03/09

Дэлхийн шатрын холбоо, Австралийн Куинслэндийн их сургууль хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нэгэн сонирхолтой жагсаалт гаргажээ. Тодруулбал, холбооны гишүүн 119 улсын үндэсний холбоодыг үйл ажиллагаа болон тамирчдын амжилт, оролцоонд жендерийн тэгш байдлыг хангасан эсэх /оролцоо, гүйцэтгэл, ахиц дэвшлийн/ байдлаар нь эрэмбэлсэн Шатрын Хүйсийн Тэгш байдлын Индекс (GECI)-ийг шинэчлэн гаргасан бөгөөд Монголын шатрын холоо 89.26 оногоор тэргүүлсэн байна. Шри Ланка (86.99), Уганда (84.62) улсууд удаалжээ.

Индексийг гаргахдаа оролцоо (эмэгтэй тоглогчдын хувь), гүйцэтгэл (эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн үнэлгээний түвшин), ахиц дэвшил (залуучуудын тэмцээнд өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл) гэсэн гурван үзүүлэлтийн геометрийн дундажийг ашигладаг. Комисс индексээ хоёр жил тутамд шинэчилдэг бөгөөд өмнөх буюу эхний индексийг 2023 онд тогтоож байсан аж.

“Бид 2023 онд GECI индексийг анх гаргахдаа холбоодоос хүйсийн тэгш байдлын талаарх байр сууриа тодорхой, нотолгоонд суурилсан байдлаар өгөхийг хүссэн. Хэмжихгүй зүйлээ сайжруулж чадахгүй. Хоёр жилийн дараа эргээд харахад, бидний ажил үр дүнгээ өгчээ. Үндэсний холбоод манай индексийг ашиглан зөрүүг тодорхойлж, арга хэмжээ авч байгаа бөгөөд бүс нутаг бүрт оноо сайжирч байна. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр бол бидний хэр хол явсан, хэр хол явах ёстойг хүлээн зөвшөөрөх тухай юм. Шатрын спортод бид одоо хоёуланг нь хийх өгөгдөлтэй болсон” гэж Квийнсландын Их Сургуулийн дэд профессор, индексийг санаачлагч, ерөнхий захирал Дэвид Смердон хэлсэн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.125
    2026/03/10

    Ер нь бол солиорол. Хэнд ч боломж байгаа. Хүйсийн тэгш байдлыг хангаж байна гээд сайн эрэгтэй шатарчныг хасаад муу эмэгтэй оруулах эсвэл эсрэгээр байж болохгүй. Шилдгүүд л тоглох ёстой. Бүгд эрэгтэй эсвэл эмэгтэй байх нь огт чухал биш. Хэрэв жендер чухал юм бол цэрэг армид тэгш байдлыг хангая. Малын бойд хангая. Эрүүл мэндийн салбарт хангая. Өндөр технологийн салбарт хангая. Мэдлэг туршлага ур чадвар авьяас хамаагүй. Хүйс л тэгш байг.

    Хариулах