С.Сталлоне: Хойд насандаа хэрээ болж төрөхийг хүсдэг

Zuv.mn
2 цаг 43 минутын өмнө

Холливудын амьд домог Сильвестр Сталлоне энэ жил 79 нас хүрч байгаа ч кинондоо тоглосоор, гурван охиноо өсгөж, ирээдүйд хийх өөр олон олон ажил төлөвлөсөөр амсхийх ч завгүй гялалзаж явна. Тэрээр төсвөөс урлагийн салбарт хийх санхүүжилтийг хариуцдаг чухал албан тушаалд ажиллах саналыг шинэ Ерөнхийлөгч Трампаас авсан ч уран бүтээлээ илүүд үзэж, ажиллахаас татгалзсан юм. Энэ жил С.Сталлонегийн тоглосон “Аларум” хэмээх кино үзэгчдийн хүртээл болно. Түүний ярилцлага, мэдэгдлүүдээс эшлэн хүргэж байна.

Харамч байдал, залхуурал хоёр бол карьераа уруудуулах алтан томъёо юм.


Хүү минь, чи хэр хүчтэй цохиж чаддагт биш, хэр хүчтэй цохиулсны дараа хөл дээрээ зогсож чадаж байна вэ гэдэгт амьдралын утга учир оршдог юм шүү. Чи мэдээж, бүх л амьдралынхаа турш бусдын өмнөөс хариуцлага хүлээх боломжгүй. Хулчгарууд яг л ингэдэг.

Туулсан амьдралаа эргэн дурсаад хийсэн үйлдүүдийнхээ 80 хувьд нь харамсана гэдэгт мөрий тавьсан ч болж байна. Амьдрал байгаа цагт алдаа байж л байдаг.

Дунд сургуульд сурч байхад бараг бүх багш нар “Чи цахилгаан сандал дээр дуусна даа” гэж хэлдэг байж билээ.

Оюун ухаан бол таны хамгийн хүчтэй “булчин” гэдгийг ойлго. Булчинлаг гараар чулуу хөдөлгөдөг бол ухаалаг үгээр уулыг ч хөдөлгөж чадна.


Би төрөлхийн шүүмжлэгч хүн. Өөрөөсөө эхлээд энэ дэлхий дээр байгаа бүх л зүйлсийг шүүмжилдэг.

Хайр дурлал гэдэг өөрөөсөө татгазахын нэр. Хүн хайр дурлалтай учирсан цагаасаа хойш авахаа болиод өгч эхэлдэг.

Би яаж ч байсан аз жаргалынхаа төлөө зүтгэнэ. Энэ нь бусдыг аз жаргалгүй болгох байсан ч хамаагүй.

Би гэртээ дандаа эмэгтэйчүүдээр хүрээлүүлж байдаг. Эхнэр, гурван охин минь, охидын барби хүүхэлдэйнүүд гээд. Тэр байтугай тэжээдэг бүх ноход маань жингэр гээч. Ганц эр нохой байсныг нь засчихсан.


Эмэгтэй хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж байгаагаа гэрлэлтээр л илэрхийлэх боломжтой.

Хойд насандаа хэрээ болж төрөөд, амьдралыг тайвнаар ажиглахыг хүсдэг. Хүмүүстэй харьцахгүй амар.  

 Би жүжигчний формоо барихын тулд 45 жил спортоор хичээллэжээ.

Өөрийн гэсэн фитнесс клуб нээх талаар нухацтай бодож байсан үе бий. Гэхдээ энэ чинь маш өрсөлдөөнтэй бизнес. Витамин зарлаа гэхэд өөрийнхөө нэрээр нэрлэж байж л зарна. Тиймээс энэ санаагаа орхисон.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна