Л.Оюун-Эрдэнэ: Дарга байхад Б.Энхбаяр бие ороогоод л, могой шиг "Дарга аа" гээд орж ирдэг, “Буудчих уу жанжиан” гэдэг шиг нөхөр

Zuv.mn
2 цаг 55 минутын өмнө

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ НТВ телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үедээ Хууль зүйн сайд Б.Энхбаярыг худлаа ярьдаг хэмээн буруутгаж, өмнө нь мэдэгдэл хийж байсан хэргүүдээ мухарлахыг санууллаа.

Тэрбээр “Би хүн ярих дургүй. Гэхдээ ярья. Дарга байхад Б.Энхбаяр бие ороогоод л,  могой шиг "Дарга аа" гээд орж ирдэг, “Буудчих уу жанжиан” гэдэг шиг нөхөр шүү дээ.

Анх манай бүлгийн зөвлөх гээд л Шилэн Цогоотой хамт гүйгээд байдаг байсан. Ц.Нямдорж шиг шудрга хүн байхгүй гээд л. Дараа нь сонгуульд ялагдчихсан чинь Ц.Нямдорж новш, ална аа болоод явсан. Дараа нь Сү.Батболдын зөвлөх болсон манай Ч.Хүрэлбаатар энэ тэр гээд явж байснаа дараа нь “Эд нар шиг хогийн юмнууд байхгүй юм байна болчихсон л явж байсан.

Сүүлд Зөв хүн электорат”-д орчихсон явж байсан юм. Тэр үед манай Амараа олж ирсэн. Намаас ер нь хамгийн их хандив авсан нь Б.Энхбаяр байх шүү. Нам руу орно гэж аваад, Зөв хүн электорат руу явахгүй гэж нэр аваад л. Тэгсэн дараа нь энэ хүн рүүгээ... 

Намайг сайд болоход “Шударга ёсны илд байна” гэж хэлээд хажууд зогсож байсан хүн. Ерөнхий сайд байхад бол гоё, оо гоё. Юу ч хэлэхгүй. Тэгээд анаж байгаад яг нэг огцрох дөхөөд ирэхээр гарч ирээд л…

Б.Энхбаярт гэж хэлэхэд, нэг мэхээр Монголын улс төрд тийм олон давдаггүй юм дөө. Ийм увайгүй, худалч байгаад хаа ч хүрэх вэ. Мөрөөрөө энэ “Голомт”-ынхоо асуудлыг очиж нотолно биз. Өмнө нь гарсан зүйлүүдийг Эрүүгийн хэрэг гээд байлгүй Иргэний шүүх дээрээ очоод тогтоолгох хэрэгтэй.

Хууль зүйн сайд ингэж худлаа яриад байж болохгүй шүү дээ. Нөгөө 20 сая ам.доллар яасан бэ. Бөөн сенсааци болоо биз дээ. Газар зараад хуваагаад идчихсэн гээд байсан яасан. Нөгөө данс манс нь хаана байна? Тэд нарыгаа нэг эцэслэхгүй юм уу. Хүн алаад чандарлаад булчихсан гээд байсан. Энэ чинь онц ноцтой хүн амины хэрэг биз дээ. 

Сураагүй сургуулийнхаа төлбөрийг төрөөс гаргуулаад авчихсан, санаа зовохгүй байгаа хүн, Сонсголоор өнгө хувиаргалт хийгээд мөнгө авчихсан хүнээс юу хэлээх вэ дээ.

Хэн рүү ч дайрч магадгүй. Хүн алуулж, мөнгөн бартер хийдэг л хүн. 2027 онд өөр Ерөнхийлөгч гарч ирээд, У.Хүрэлсүх рүү учиргүй дайраад байж байвал би л лав гайхахгүй” хэмээсэн юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.228.177.153
    1 цагийн өмнө

    одоогийн хуулийн сайд энхбаяр ч бас хог шавхруу юмаа.

    Хариулах