ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Х.Есү
2 цаг 43 минутын өмнө

Сүүлийн үед болоод байгаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай холбоотой асуудлаар шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. 

"Сүүлийн өдрүүдэд шүүгдэгч Н.Алтанхуягт холбогдох хэргийг өмнө нь цагаатгаж шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн хэргийг дахин шийдвэрлэхдээ өөр шийдвэр гаргасан байдлыг улс төрийн агуулгатайгаар холбон мэдээлж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлсэн шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэл гэж ШЕЗ үзэж байна. 

Шүүгч өөрийнхөө өмнө гаргасан шийдвэрийн эсрэг шийдвэр гаргасан тохиолдол нь шүүхийн практикт цөөнгүй гардаг бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний өмгөөлөгч нь хуульд заасан журмын дагуу дээд шатны шүүхэд гомдлоо гаргах бүрэн эрхтэй. 

Шүүх Н.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу түүнийг гэм буруутай эсэхийг дүгнээгүй, процесс үргэлжлэн явагдаж байгаа" гэжээ. 

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна