Л.Оюун-Эрдэнэ баримтаа хэзээ АТГ өгөх вэ

Zuv.mn
3 цаг 18 минутын өмнө

Удтал дуугүй байсны эцэст дуугарсан шиг дуугарсан  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Голомт”-ынхон төмөр замын төслүүдийг нүүрсээр бартердаж хийхдээ өртгөөс өндөр үнэ тохирч, илүү гаргасан мөнгөнөөсөө 200 сая ам.долларыг нэр бүхий улстөрчдөд хуваарилсан гэсэн ноцтой мэдэгдэл хийсэн билээ.

Тэрбээр ярилцлагадаа энэхүү мөнгөнөөс Хууль зүйн сайд Б.Энхбаяр 500,000 ам.доллараар 2-3 удаа авсан гэж онцолсон. Мөн Т.Аюурсайханыг 1,000,000 ам.доллар авсан гэсэн байдаг.

Түүний ярилцлага цацагдсаны маргааш Хууль зүйн сайд Б.Энхбаяр сошиал хуудастаа “Л.Оюун-Эрдэнэ намайг Бодь, Голомт капиталаас 500 мянга, дараа нь 1.5 сая ам долларын хахууль аваад нүүрсний сонсголд Бодийн оффтейкийг ярилгүй нуусан гэж ярив.

2023 оны 12-р сарын 22-ны өдөр “нүүрсний сонсгол” дээр Голомт капитал гэх Бодийн оффист ЭТТ захирал асан Ганхуяг, Удаанжаргал нар өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр Голомт капитал гэх оффист их хэмжээний оффис авсаныг би өөрөө илчилж, нотлох баримтаар нотолж ярьж байсан нь үүгээр нь нотлогдоно. Олон тэрбумын хахууль авсан, өгсөн, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйл баримтыг сонсголын дараа хуулийн байгууллагад шилжүүлсэн. Л.Оюун-Эрдэний гүтгэлгэнд наад захын логик байхгүй нь үүгээр нотлогдоно” гэж мэдэгдсэн.


Дээрх мөнгийг дамжуулсан гэх "Голомт капитал ҮЦК" мөн мэдэгдэл гаргаж, хэрэгт холбоогүй гэдгээ зарласан байдаг.   

Хэн нэгэн, хэн нэгнийг авлига авсан гэж хэллээ гээд нэнээсээ авлига авсан болохгүй. Үүний нэг адилаар хэн нэгэн “Би авлига аваагүй” гээд аваагүй болохгүй.Эрх бүхий байгууллага л шалгаж тогтооно. Тиймээс олон нийт одоо Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг холбогдох баримт, гомдлоо АТГ-т хэзээ өгөх бол хэмээн анхааралтай ажиглаж байна. Тэрбээр ярицлагадаа “Баримтуудыг ирэх долоо хоногт АТГ-т өгнө” гэсэн билээ.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна