Энэ сарын 16, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Х.Есү
2 цаг 41 минутын өмнө

2026 оны 03 дугаар сарын 13-наас 03 дугаар сарын 22-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 16, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Хур тунадас: 14-нд Хэнтийн уулархаг нутгаар, 15, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 16, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 14,15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаахан байх боловч бусад хугацаанд хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -4...+1 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас17-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 14-16-нд өдөртөө дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15...-20 градус, бусад хэсгээр -9...-14 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна. 17-19-нд хүйтэрч шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна