Баянзүрх дүүргийн ИТХ-ынхны хожимдсон тэмцлийн ард Э.Бат-Амгалан байгаа юу

Zuv.mn
2 цаг 40 минутын өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дахин хуралдуулж, БЗД-т ногдуулсан 27.2 тэрбум төгрөгийн татаасыг багасгах, бүтээн байгуулалтын зардлыг нэмэгдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас шаардсан билээ.

Төлөөлөгчдийн ярьснаар,  БЗД-ээс Нийслэлд төвлөрүүлэх татаасыг 27.2 тэрбумаар нэмж, энэ жил 214 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх шаардлага үүсэж байгаа бөгөөд энэ татварыг нэмснээр иргэдэд учрах татварын дарамт нэмэгдэж байна” гэв.

Мөн “Нийслэлд төвлөрүүлэх Баянзүрх дүүргийн татвар 44 хувиар нэмэгдсэн байхад БГД 11, Хан-Уул 13 хувиар нэмэгдсэн” гээд, “Баянзүрх дүүрэг татвар бүрдүүлэлт СХД өнгөрсөн таван жилд 63 тэрбум, Баянзүрх дүүрэг 741 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлж өгсөн байтал БЗД-д хороо, ӨЭМТ-ийн 1, СХД-т 7 байна” гэжээ.

Түүнчлэн төлөөлөгч Ц.Одонтөгс “Нийслэл БЗД дээр нэмсэн 27.2 тэрбум төгрөгийнхөө 8 тэрбумыг Захирагчийн ажлын алба дээр тавьсан БЗД-ийн 40 дүгээр хороо 13 мянган хүн амтай. Улсын сургуульгүй. 50 хүүхэд авдаг ганц цэцэрлэгтэй. Гэтэл хоёр жил юу ч хийсэнгүй. 40 гарааш байна. Буулгуулъя, сургууль бариулья гэхэд “Амархан” гэсэн. хоёр жил гаруй хариу ирээгүй. Өнгөрсөн жилийн есдүгээр сард хороодын дарга нарын уулзалтыг зохион байгуулсан. Тэр үед ”Нөхцөл бүрдээгүй” гэдэг хариу өгсөн. 2000 хүүхэд сурах ёстой 44 дүгээр сургуульд 10000 хүүхэд чихчихсэн. Гурван ээлжээр хичээллэж байгаа...” гэж ярив.

Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг дарга энэ асуудлууд нь зохих хариуг нь өгөх биз. Харин энд зайлшгүй хэлэх шаардлагатай зүйлсийг хэлэхийг хүслээ.    

Нэгд, шаардлага цагаа олсонгүй. Нийслэлийн төсөв 2025 оны арванхоёрдугаар сарын 5-нд батлагдсан. Хуваарилалт түүнээс өмнө тодорхой болдог бөгөөд тухайн үед БЗД-ийн төлөөлөгчид тэр үед гомдлоо тавьсан бол цагаа олох байв.

Хоёрдугаарт, Нийслэл 2026 онд бүх дүүрэгт адилхан, орлогынх нь 70 хувийг үлдээсэн. Багахангай, Налайх тэргүүтэй алслагдсан гурван дүүрэгт татаас олгожээ.

Гуравдугаарт, төсөвт төвлөрүүлэх орлогын өсөлт Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу Баянзорх дүүргийнхээс бараг хоёр дахин их байхаар төсөлд тусгажээ. Түүнчлэн, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн төсөвт нэмж төвлөрүүлэх орлогын хэмжээ БЗД-ийнхтэй ойролцоо байна.

Орон нутгийг хөгжүүлэх санд хуваарилах орлогын хэмжээгээр БЗД нэгдүгээрт оржээ.

Хамгийн гол нь, дүүргүүдээс авах татаасыг нэмэгдүүллээ гээд дүүргийн иргэд дээр илүү дарамт очдог гэдэг нь буруу юм. Иргэд Монгол Улсын хаана ч амьдарч байсан хуулиараа л татвараа төлнө. Нийслэлд амьдардаг бол худалдан авалт дээр нэмэлт татвартай, гэхдээ аль ч дүүрэгт амьдарч байсан ялгаагүй.

Дүүргүүдийн орлогын хэмжээ аль дүүрэгт илүү олон ААН, том ААН, их орлоготой ААН байгаагаас шалтгаалдаг. Том газар нэг газраас нөгөө тийшээ нүүхэд очсон газраа ттвараа төлнө. СХД-д ашигт малтмалын орд нээгдээд, орлого өслөө гэхэд дараа жил нь СХД дээр нэмж ногдуулаад л явдаг. Тэр ч утгаараа дүүргүүд татварын бодлого тодорхойлох асуудал хүчтэй яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, дүүрэг татвараа багасгаж, ААН-үүдийг ирэхийг урих боломжийг бүрдүүлэх тал дээр ажил хийгдэж байна. 

Тэгэхээр, Баянзүрх дүүргийн төлөөлөгчдийн мэдэгдэл нь цагаа олоогүй, буруу ташаа ойлголт өгсөн, үндэслэл бага болох нь эндээс харагдаж байгаа юм. Магадгүй, өнөөдөр ярьсан зарим шалтгаан, тухайлбал, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг НИТХ төсөв батлах үед ингэж ил гарч ярьсан бол өөдийд асуудал шийдэгдсэн байх ч байсан юм бил үү. Тэр боломжийг өнгөрүүлнэ гэдэг өөрсдийнх нь хариуцлага, ажлаа хийж байгаа байдал  байх. 

Гэтэл гэнэт ийм асуудал гаргаж ирж байгаа нь харин ч улс төрийн зорилготой байж болохыг харууллаа. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатарыг чиглэсэн улс төр явж байгаа нь төлөөлөгч Ц.Одонтөгсийн “Х.Нямбаатарыг дарга гэж хэлэхээс ичиж байна” гэж хэлсэн. Тэгсэн мөртөө ярьсан асуудлууд нь “Баянзүрх дүүргийн ИТХ, ер нь дүүргийн удирдлагууд хэчнээн олон жил муу ажиллаж, иргэдээ ямар хүнд байдалд оруулаа вэ” гэмээх байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Адаглаад Хотын даргад тавьсан асуудлынхаа араас хөөцөлдөх нь яасан юм бэ гэмээр. ИТХ-ын төлөөлөгч нар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч буруу ташаа мэдээлэл тарааж болохгүй. Эндээс БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийн ард тус дүүргийн Засаг дарга асан /Гэхдээ намтартаа бичдэггүй/ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан байгаа гэсэн хардлага төрүүлж байна.    

 Бид төсвийн хуваарилалт, хуваарилахад баримталдаг зарчим, дүүргүүдийн бүтээн байгуулалтын төсөв, тэндп байсан боломж /Жишээ нь БЗД/-ийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.   



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    58 минутын өмнө

    ene huduunii ongorhoi hamartai shunaliin dev bas buun heruul hiij bna aakk

    Хариулах
  • 59.153.113.57
    1 цагийн өмнө

    Хариулах