Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат, Монгол Улсын харцага, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ.
Тэрбээр үндэсний бөхийн эрдмийг өвлүүлэн уламжлуулах үйлсэд зүтгэж яваа нэгэн бөгөөд Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Баяржавхлан зэрэг улс, аймаг сумын цолтой хүчит бөхчүүдийг төрүүлэн гаргасан юм.
Түүнд гуравдугаар сарын 17-ны өдөр МУГД цолыг гардуулах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.84
"аймаар бөх " -н дэргэд " дүрэмгүй зодоон " / бой без правил / юу ч биш тийм л зүйлийг аймаар бөх гэх байх даа.... Ер нь Монгол хэлэнд болон Монгол бөхөд "аймаар бөх " гэж ер байгаагүй шүү.....байх ч ёсгүй шүү....
Хариулах202.9.40.84
Энэ хүний бөх тайлбарлах гэж Монгол хэлийг сүйрүүлж өгдөг хүн дээ... Жишээ нь : "аймаар бөх " аймаар мэх" гэх мэт энэ м аш муу үр дагавартай үг ... Монгол хэл болон Монголбөхийг минь сүйрүүлж буй хэрэг ....
Хариулах