Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дахин хуралдуулж, БЗД-т ногдуулсан 27.2 тэрбум төгрөгийн татаасыг багасгах, бүтээн байгуулалтын зардлыг нэмэгдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас шаардсан билээ.
Үүний хариуд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Баянзүрх дүүрэг энэ жил Нийслэлийн төсөвт 186 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Эргүүлээд Нийслэлээс 180 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Тэгэхээр энэ жагсаал төсөвтэй холбоогүй.
Э.Бат-Амгалан төрийн алба хаагчдын улс төрийн зорилгоор ашиглахаа боль. Би ч гэсэн дэмждэг хүмүүсээ жагс гэвэл сэтгэлээрээ ирээд жагсах л байх. Гэхдээ би тийм юм хийхгүй.
Төрийн алба хаагчид улс төржихөө болихгүй бол ажлаас нь чөлөөлнө шүү.
Э.Бат-Амгалан дүүтэйгээ нийлж хулгай хийсэн мөнгөө төлөөрэй. Тэгж байж асуудал чинь намжих юм байна лээ шүү. 70 тэрбум төгрөгөө алдчихсан хүмүүс юу гээд хохирол нь барагдаагүй байхад больж байдаг юм бэ. Надад хийх ажил их байна. Хуцсан нохой болгон руу чулуу шидэх зав алга гэдгээ би өмнө нь хэлсэн. Э.Бат-Амгалаан, миний албан тушаалд шунаад байгаа бол хоёр аргаар ав гэж би хэлсэн шүү” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна